Шууд Chart

Замд гарахдаа хувийн бэлтгэлийг сайтар хангаж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна

2023-01-19 11:20:44

Өнгөрөгч шөнө буюу 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, цасан шуурга шуурсан тул үүссэн цасан хунгарыг ачигчаар түрж цэвэрлэх, автозамын зорчих хэсгийг хусах, халтиргаа гулгааг бууруулах зорилгоор бодис, давс, элс болон хайрга цацах ажлууд хийгдэж байна.

Гэсэн хэдий ч явган шуурганы улмаас замын зорчих хэсэгт гулгаа үүсдэг тул анхаарал болгоомжтой зорчих, хол ойрын замд гарахдаа хувийн бэлтгэлийг сайтар хангаж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Замд гарахдаа хувийн бэлтгэлийг сайтар хангаж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй