Шууд Chart

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өсжээ

2026-07-21 15:06:52

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого,тусламжийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр тус тус өсжээ. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 

Татварын нийт орлого 2026 оны эхний хагас жилд 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.3  их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 415.8 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 336.0 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 269.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 114.7 тэрбум төгрөгөөр буурчээ.

Энэ оны эхний хагас жилд татварын нийт орлогын

  • 29.9 хувийг орлогын албан татвар,
  • 24.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,
  • 22.2 хувийг нийгмийн даатгалын орлого,
  • 7.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
  • 3.2 хувийг онцгой албан татварын орлого,
  • 13.5 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.

Орлогын албан татварын 62.2 хувийг ААНОАТ, 37.8 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ынорлого бүрдүүлжээ.


Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өсжээ  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй