Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" Хянан шалгах түр хорооны тайлан болон холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн санд урьд нь байршуулж байсан бол, энэ удаа тус түр хорооны үйл ажиллагааны хүрээнд цугларсан 41,406 хуудас нотлох баримтыг иргэд, олон нийт нээлттэй танилцах боломжтойгоор мэдээллийн санд байршууллаа.
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай ЭНЭ холбоосоор орж танилцаж болно.
| Хянан шалгах түр хорооны нотлох баримттай танилцах боломжтой | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.