Шууд Chart

Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ

2023-03-01 07:43:55

Соёлын сайдын гаргасан “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалын дагуу энэ сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана.

Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөв гэж С

Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:

 

Музей 

Цагийн хуваарь

Утас

1.

Монголын үндэсний музей

Өдөр бүр 09:00-18:00

70110913

2.

Чингис хаан үндэсний музей

Даваа-Ням гарагт 09:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:30

70212222 70217777

3.

Дүрслэх урлагийн музей

Өдөр бүр 09:30-16:30

326060

4.

Байгалийн түүхийн музей

Мягмар-Ням гарагт 09:00-18:00

70000171

5.

Богд хааны ордон музей

Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:15

343071

6.

Театрын музей

Өдөр бүр 09:30-17:00

311320

7.

Чойжин ламын сүм музей

10:00-16:30

324788

 


Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ   
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй