Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлэв.
Энэ өдрийн өглөөний 09.00 цагт тус боомтын монголын талын Хавирга боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд монголын талаас Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон хил, гааль, ГИХГ, Авто тээврийн төв зэрэг орон нутгийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцов.
Хятадын талаас Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Намын хорооны дарга Бөхбаяр, хошууны АЗГ-ын орлогч дарга Төн Фөнлин, Гадаад хэргийн албаны дарга Бао Дүүрэн болон албаны бусад хүмүүс оролцов.
Энэ өдөр тус боомтоор Монголын талаас 1 тээврийн хэрэгслээр 37 зорчигч, хятадын талаас мөн 1 тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчив. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрчээ.
Нээлтийн арга хэмжээний дараа хоёр талын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж цаашдын хамтын ажиллагаа болон боомтын бүтээн байгуулалтын тодорхой асуудлуудаар санал солилцов.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам
| Монгол, Хятадын хилийн Хавирга-Архашаат боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэв | ||
| Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.