Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
Аяны хүрээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх талаар цахим хурлыг зохион байгуулав.
Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Надаас, Танаас, Биднээс эхлэлтэй” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендерийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендерийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулж буйгаараа онцлогтой юм гэж Жендерийн Үндэсний Хорооноос мэдээллээ.
| “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян эхэллээ | ||
| Үзсэн: 1965 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.