Шууд Chart

Хөгжлийн банкинд хувийн хэвшлийн 41 зээлдэгч 1.88 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

2023-03-07 14:05:03

Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 6-ны хооронд нийт 1,170.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс 814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 19 төсөлд олгосон  зээл хаагдсанаас 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн.

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.6 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 791.4 тэрбум төгрөгийн, 70.4 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.88 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байгаа аж.


Хөгжлийн банкинд хувийн хэвшлийн 41 зээлдэгч 1.88 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй