Шууд Chart

Дархан-Уул аймгийн малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50-70 хувийг зарцуулаад байна

2023-03-11 17:10:10

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуулыг шийдвэрлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн байсан бөгөөд малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50-70 хувийг зарцуулаад байна.

Энэ жил 12500 га талбайд уринш боловсруулж, 13100 га-д үр тариа, 1525 га-д хүнсний ногоо, 640 га-д төмс тариалахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жилээс олгож эхэлсэн хүнсний ногооны урамшуулалд 362 иргэн хамрагдсан бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авахаар 30 аж ахуйн нэгж нийт 4.2 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна.

Хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн салбарт ажиллах мэргэжилтэй хүний нөөц дутагдалтай байгаагаас гадна албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатайг ХХААГ, Мал эмнэлгийн газрын удидлагууд онцолж байлаа. Мөн тариалангийн талбайг хашаажуулж, хөрс хамгаалах, хүнсний боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмж, зоорийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тодорхой санал, хүсэлтийг уламжлав.

Дэд сайд М.Ганхүлэг сүүлийн хагас жилийн хугацаанд Засгийн газар, салбар яамнаас гаргасан томоохон шийдвэрүүдийг танилцуулаад Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлыг нэн тэргүүнд тавьж, онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Дархан-Уул аймгийн малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50-70 хувийг зарцуулаад байна  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй