Улаанбаатар хотод өдөрт дунджаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж байгууллагын үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажилладаг. Үүнээс орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 байгууллага байна.
Эдгээр байгууллага нь Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д заасан “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул, зэргийг арчиж, бүрэн цэвэрлэгээ хийж, шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийх” гэж заасныг хэрэгжүүлэн ажилладаг.
Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн их цэвэрлэгээнд дээрх аж ахуйн нэгжүүдийн давхардсан тоогоор нийт 4496 автобус угаалга хийснээс 2060 автобус гадна угаалга, 3345 автобус дотор угаалга, 1063 автобусны цонх, хана, таазыг угааж, 322 автобусны суудлын бүрээсийг сольж, 1020 автобусны дээврийг угаасан мэдээг Нийтийн тээврийн газраас ирүүлсэн байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
| Автобус угаалаа | ||
| Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.