Шууд Chart

ӨНӨӨДӨР: Боловсролын төлөө түншлэгчдийн цугларалт, зөвлөлдөх уулзалт болно

2023-03-14 06:40:12

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.


Шангри Ла зочид буудал

09:30 цагт: Боловсролын төлөө түншлэгчдийн энэ оны цугларалт, зөвлөлдөх уулзалт болно. Тус уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг танилцуулна.


МҮЭ-ийн холбооны байр

10:00 цагт: Монгол Улс дахь Рио Тинто компанийн Оюу Толгой төслийн Далд Уурхайн Барилга угсралтын Уорли Инженеринг компанийн ажилтнууд хуулийн хүрээнд ажил хаялт зарлах гэж байгаа тухай хэвлэлийн бага хурал болно. Утас: 99149240, 89008211


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2013-2019 оны хууль зөрчсөн үйлдэл, баримтуудын талаар “Бүрэн цутгамал” ХХК-аас мэдээлэл хийнэ.


Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төв

12:00 цагт: Улс хоорондын тээврийн асуудлаар болон байнгын ачаа тээврийн тендер будлиантай, хууль бус явагдаж байгаа талаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл өгнө. Утас: 350002


Авлигатай тэмцэх газар

12:00 цагт: АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн мэдээлэл өгнө.


ӨНӨӨДӨР: Боловсролын төлөө түншлэгчдийн цугларалт, зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй