Төрийн ордон
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
10:00 цагт: УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт болно. /“Их хуралдай” танхимд/
12:30 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. /“Их засаг” танхимд
Эрх чөлөөний талбай
11:00 цагт: Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч" нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид уул уурхайн компанид олгосон лицензээс үүдэн мал маллан амьдрах боломжгүй болж байгаа талаар мэдээлж, Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д хандаж буй талаар мэдээлнэ.
“Чингис хаан” музей
11:40 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
12:00 цагт: Цахим гадаад пасспорт олгожх эхлэх нээлтийн ажиллагаа болно. Тус арга хэмжээнд ХЗДХ-ын сайд, УБЕГ-ын дарга болон бусад албаны хүмүүс оролцоно.
Гандантэгчэнлин хийд
13:00 цагт: “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно. /Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд/
Яармаг. Cedar city хотхон
17:00 цагт: Европын Сэргээн Босголтын Хөгжлийн Банкны "Хөх тууз" хөтөлбөрт Нэкст электроникс ХХК нэгдэн, гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99010543
Соёлын төв өргөө
18:00 цагт: “Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно. Утас: 99050344.
Монарти арт галерей
18:30 цагт: Олон улсын усан будгийн мастер Д.Батнасан, чөлөөт уран бүтээлч Л.Саранчимэг нарын уран бүтээлийн “BEAUTY OF SPRING” үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 94115750
| ӨНӨӨДӨР: "Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч" нээлттэй өдөрлөг болно | ||
| Үзсэн: 363 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.