Шууд Chart

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3,5 магнитудын газар хөдлөлт боллоо

2023-03-15 09:20:32

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01'48.0", У-100°25'12.0"/  өнөө өглөө буюу гуравдугаар сарын 15-ны өдрийн 06:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна. Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 21 удаагийн чичирхийлэл бүртгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3,5 магнитудын газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй