LEG MEETING буюу "Боловсролын орон нутгийн бүлэг"-ийн зөвлөлдөх уулзалт 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр боллоо. Уулзалт зөвлөгөөнд боловсролын донорууд, олон улсын хөгжлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гээд 100 орчим хүн оролцлоо.
Энэ уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, ойрын ирээдүйн зорилтыг танилцуулсан юм. Ингээд энэ хүрээнд хамтран ажиллах боломж, хэн ямар байдлаар хамтран оролцох боломжтойг хэлэлцлээ.
"Боловсролын орон нутгийн бүлэг"-ийн зөвлөлдөх уулзалтаар гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн механизмыг бий болгож байгаа юм. Энэ механизм бий болсноор олон улсын төсөл хөтөлбөрүүд боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлоготой нийцлийг хангаж, хэрэгжих бодит боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн бүлгийн гишүүн байгууллагууд улирал тутам хуралдаж тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдэх арга зам, санхүүгийн болон техникийн дэмжлэгийг тодорхойлдог болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
| "Боловсролын орон нутгийн бүлэг"-ийн зөвлөлдөх уулзалт боллоо | ||
| Үзсэн: 377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.