Энэ сарын 14-ны ерөнхий боловсролын “Төгс Дэлгэрэх” дунд сургуулийн арван хоёрдугаар ангийн сурагчид Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчид улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн архивын хадгаламжийн нэгжтэй танилцаж, улсын бүртгэл дэх мэдээллийг хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг, түгээж тараах үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй боллоо. Мөн хамгийн гол нь сурагчдад тоон гарын үсгийн хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, тоон гарын үсэг олгов.
Дашрамд дурдахад, цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгож эхэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 14-ний байдлаар нийт 589,070 иргэнд тоон гарын үсэг олгоод байна.
Эх сурвалж: УБЕГ
| ЕБС-ийн сурагчид Улсын Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.