Шууд Chart

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийг авч хэлэлцлээ

2023-03-15 15:46:18

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, дагалдан батлагдсан журмуудын дагуу төсөл хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийн зохицуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашид хууль, тогтоомжийг боловсронгуй болгох талаар /2023.03.14/-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоожмийн хэрэгжилтэд үнэлгээ хийж зөвлөх “АРХЭСЭС” ХХК, дахин төлөвлөлтийн хяналтын хорооны 30 орчим төлөөлөл, 40 гаруй иргэд оролцов.
 
Хэлэлцүүлгээр дахин төлөвлөлтийн төслийг саадгүй гүйцэтгэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлуудын хүрээнд оролцогч нар санал солилцлоо гэж Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийг авч хэлэлцлээ  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй