Шууд Chart

Иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламж үзүүллээ

2023-07-08 01:20:27

Нийслэл Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөл байдлын үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд Нийслэлийн онцгой комисс /НОК/-т мөнгөн тусламж, эд материал, хүнс, техник хэрэгсэл, шатахууны тусламж үзүүллээ.

Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн байдлаар НИТХ-ын 20 төлөөлөгч нийт таван сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК 0.6 сая, "Ачит" ХХК 100 сая төгрөг буюу нийт 112.4 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд буй.

Мөн НҮБ-аас 12 сая төгрөгийн, “Шунхлай групп" ХХК 100 сая төгрөгийн шатахууны талон тус тус хандивласан юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг,  “Бэст Бейкэри” ХХК, ББК ХХК, ЗГН ХХК, Юнител групп, “Монгол эм импекс” ХХК, ЭНТО ХХК, "Юнитра" ХХК зэрэг иргэд, 15 аж ахуйн нэгж байгууллагаас шуудай, нэг удаагийн бээлий, нойтон салфетка, ажлын бээлий, усны гутал тэргүүтэй 23,389 ширхэг бараа материалын тусламж үзүүллээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 35 агентлаг, “Бигүрү” ХХК, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Дижитал Концепт” ХХК зэрэг байгууллага нийт 5259 ширхэг ундаа ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ


Иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламж үзүүллээ   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй