Шууд Chart

Өнөөдөр хяналтын камерт 18 зам тээврийн осол бүртгэгджээ

2026-07-01 18:00:30

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 01-ний өдрийн 17:55 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 18 зам тээврийн осол бүртгэгдлээ.

Эдгээр ослууд нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.


Өнөөдөр хяналтын камерт 18 зам тээврийн осол бүртгэгджээ  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй