Шууд Chart

Ам долларын үнэ чангарч, алтны үнэ буурчээ

2013-07-26 18:10:37

АНУ-ын нэг доллар өнөөдрийн байдлаар 1500 төгрөг давлаа. Долдугаар сарын дунд үеэс алгууур өсөх болсон долларын болон бусад валютын төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой байлгахын тулд Монголбанкнаас  гадаад валютын худалдааг долоо хоног бүр зохион байгуулж байгаа.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээр алтны үнэ дахин буурлаа.  Жишээлбэл өнгөрсөн мягмар гарагт огцом өсч 1300 ам.долларт хүрч байсан бол энэ долоо хоногт дахин 0.45 хувиар буурч, унци нь 1342.6 ам.доллараар худалдаалагдсан бол ирэх наймдугаар сард хүрэх гэрээтэй унци алтны үнэ есөн ам.доллараар өсч 1343.4 ам.доллар болсон байна.

Харин мөнгө болон зэсийн үнэ дээшилж, тонн зэс 7000 гаруй ам.доллар болсон. Ийнхүү өмнөх 6 дугаар  сард 18 ам.доллар хүртэл буурсан унци мөнгөний үнэ 20 ам.долларыг давж байсан нь энэ долоо хоногт тонн зэсийн үнэ 0.22 хувиар буурч 7039 ам.доллар болсон байна.
 

Ам долларын үнэ чангарч, алтны үнэ буурчээ  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-28 11:36
barilgiin ajil deeree bairlaj ajillah tuslah ajilchin yaaraltai ajild avna. doorhi utsaar holboo barina uu. SONGODOG ORGOO: 96216660, 89212342

Бидэнтэй нэгдээрэй