“МИАТ” ХК ирэх сарын 7-ноос эхлэн БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд нислэг үйлдэхээр болжээ. Эрээн хотруу 7 хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гаригуудад нислэг үйлдэх бөгөөд нислэгийн тасалбарын хувьд Улаанбаатар-Эрээн чиглэлд нэг талдаа 205 мянга бол 2 талдаа 365.400 төгрөг байх юм. Харин Эрээн-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 904 юань бол 2 талдаа 1622 юань байх юм байна.
Өнгөрсөн жил ЗТБХБЯ, Иргэний нисэхийн ерөнхий газрын албаны хүмүүс БНХАУ-ын Эрээн хотын нисэх буудалтай газар дээр нь очиж танилцаж байсан. Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал. Мөн 2800 м-ийн урттай 45 м-ийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой аж. Жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монголчууд зорчдог гэсэн судалгаа гарчээ.
| УБ-Эрээний чиглэлд долоо хоногт 3 удаа нислэг үйлдэнэ | ||
| Үзсэн: 1845 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.