Шууд Chart

Хөдөлмөрийн хувийн биржүүдийн эрх зүйн орчныг сайжруулна

2024-01-05 11:09:30

Монгол Улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэхэд туслалцаа үзүүлэх зорилгын хүрээнд Хөдөлмөрийн хувийн биржийн эрх зүйн орчин болон хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн хэлэлцүүлэг НҮБ-ын төв байранд боллоо. 

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд, хувийн 36 хөдөлмөрийн биржийн төлөөлөл оролцлоо. 

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар


Хөдөлмөрийн хувийн биржүүдийн эрх зүйн орчныг сайжруулна   
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй