Шууд Chart

Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байна

2026-05-04 17:49:11

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд маш муу, 40 гаруй хувьд буюу Дундговь, Сүхбаатарын нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу.

Дорнодын нийт, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Ховд, Өмнөговь, Булган, Төвийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байна. 


Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байна  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй