Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын шинжтэй 3 мянга 139 зөрчил бүртгэгдсэнээс жолоодох эрх хасуулсан 2 мянга 44 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 209 зөрчил бүртгэгджээ.
Тиймээс дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй зам тээврийн ослын тоог бууруулах, бүрэн бус тээврийн хэрэгсэлд хяналт тавих, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зөрчилд хяналт тавьж, иргэдэд замын хөдөлгөөний соёл, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Зөрчилгүй жолооч-2026” нэгдсэн аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд улсын дугаар арга хэмжээг зохион байгуулах бөгөөд улсын дугааргүй авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хуурамч улсын дугаар ашиглаж байгаа автомашиныг илрүүлэх, хариуцлагын арга хэмжээ авах, автозамын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг хамгаалах бүсээ зүүсэн эсэхэд тогтмол хяналт тавьж гарч болох ослоос урьдчилан сэргийлж ажиллах юм.
Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь ослоос сэргийлэх, түгжрэлийг бууруулах, бусдыг хүндэтгэх үндэс юм.
Тиймээс жолооч та эгнээ байраа зөв эзлэх, хурдаа тохируулах, суудлын бүсээ зүүх, гар утсаар ярихгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
| Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.