Шууд Chart

Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина

2026-05-05 11:45:40

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 26 дугаар хороо “Нарны хороолол” орчимд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” 141 дүгээр сургуулиас хойш 100 метр орчим урт явган хүний гүүрэн гарцыг бариад байна.

Энэхүү гүүрэн гарц нь сүүдрэвчтэй, унадаг дугуй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой.

Үргэлжлүүлэн “Монгол Эм Импекс” тал руу буух явган хүний гүүрэн гарц хийхээр төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Уг гүүрэн гарцын зураг төслийн ажил 80 хувьтай байна. Гүүрэн гарцыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн барьж, явган зорчигч Нарны замаар нэвт гардаг байхаар төлөвлөнө. Энэ жил гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барих зардлыг нийслэлээс шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.


Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй