Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус ойд зориулж олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь Улсын нэгдүгээр сургуулийн сурагчид их найрагчийн төрсөн гэрийн буурин дээр зууны манлай "Миний нутаг" шүлгийг нь уншсан явдал боллоо.
Уг арга хэмжээнд дээрх сургуулийн 10-11 дүгээр ангийн Монгол хэлний сонгоны 120 хүүхэд, багш нарынхаа хамт оролцсон юм.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Аягын ам хэмээх газар Их зохиолч Д.Нацагдорж төрсөн бөгөөд энэ нутагт түүний "Миний нутаг" шүлгэнд гардаг Байц, Бэрх гэсэн хоёр уул хайрханы нэр багтсан байдаг.
Сурагчид номноосоо л уншиж байсан уул усанд нэгэн өдөр өнжиж, ахуй соёлтой нь танилцсандаа сэтгэл хангалуун байсан юм.
Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг Эх хэлний өдөр болгон улсын хэмжээнд тэмдэглэдэг тул тус сургуулийнхан энэ жилийн арга хэмжээг их найрагчийн 120 жилийн ойтой холбогдуулан ийнхүү дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Тэд буцах замдаа Баяндэлгэр сумын Д.Нацагдоржийн нэрэмжит сургуулиар зочилж, багш сурган хүмүүжүүлэгч нартай танилцаж, туршлага солилцсон юм.
| Их зохиолчийн төрсөн гэрийн буурин дээр 120 сурагч "Миний нутаг" шүлгийг нь уншлаа | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.