Шууд Chart

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав

2026-05-05 11:57:10

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 533 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 490 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 43 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 134 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 35 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.


АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй