Шууд Chart

Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно

2024-01-05 14:20:57

Цахим гэрчилгээг суурилуулахтай холбоотой сурталчилгааны ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлжээ.

Гэвч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан байна. Тиймээс 2023 оны 11-12 дугаар сард сурталчилгааг эрчимжүүлснээр иргэд тодорхой мэдээлэлтэй болж, цахим гэрчилгээ авах идэвх нэмэгджээ. 

Мөн он гарснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн байна. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл ч тархаад байгааг албаны хүн хэлж байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд торгууль ногдуулахгүй. Мөн бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсны дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байхаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцох юм байна. 


Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно  
Үзсэн: 3895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2024-01-07 23:12
vhseniih n neg tseg vdeer, auto onoshlogooni gazrudaar olgoid bgaan zvgeer l QR codtoi huudas bnleeshde zvgeer emongolia ebarimt oor yu bdiin neelttei taraagaach novshnuuda neg l mongo ideh gesen arga
Зочин [127.0.0.xxx] 2024-01-05 20:28
Суурьлуулж дуусаад л хэвийн бус болох нь дээ, ккк
Зочин [127.0.0.xxx] 2024-01-05 17:45
Доктор авто сүлжээнд ядаж хуваарьлаж болдоггүйн бхдаа, оношлогоогоо хийлгэхдээ…

Бидэнтэй нэгдээрэй