
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ оны гуравдугаар сарын 10-21-ний өдөр болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 69 дүгээр чуулганд ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Энэ чуулганаар Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрсөн 30 жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид баримтлах улс төрийн тунхаглалыг баталлаа.
Чуулганд 180 гаруй орны нийт 12 мянга гаруй төлөөлөгчид оролцож, 270 орчим дагалдах арга хэмжээг зохион байгуулж байна.
-Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
-Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлууд
-Технологийн хөгжил, цахим бэлгийн мөлжлөгтэй тэмцэх
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал
-Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Манай улсын төлөөлөгчид тэргүүн хуралдааны Ерөнхий хэлэлцүүлэг, эмэгтэйчүүд, охидын хүчирхийллийн эсрэг бүлгээс зохион байгуулсан өндөр түвшний арга хэмжээ, дугуй ширээний уулзалтад үг хэлж оролцлоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69-р чуулган боллоо | ||
Үзсэн: 234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.