
Их Британи улсын Эрүүл мэнд, халамжийн хүрээлэн (NICE) нь технологийн үнэлгээний чиглэлээр дэлхийд танигдсан байгууллага юм. Олон улс орнууд тус байгууллагын арга техник, үйл ажиллагаа, менежментийг мөрдлөг болгон эрүүл мэндийн салбартаа зааварчилгаа, эрүүл мэндийн технологийн үнэлгээний арга зүйгээ боловсруулдаг байна. Манай Улсын хувьд NICE байгууллагын туршлагыг нэвтрүүлж, өөрийн орны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд технологийн үнэлгээ хийх замаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлж, эмнэлзүйн үр нөлөөг дээшлүүлэх зорилготой юм.
Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтнүүд болон эмч, менежерүүдэд 2025 оны 3 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд ЭМЯ, NICE байгууллага хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад технологийн үнэлгээг хэрэглэх нь” сургалтыг зохион байгуулж байна.
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад технологийн үнэлгээг хэрэглэх нь” сургалтыг зохион байгуулж байна | ||
Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.