Шууд Chart

Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригест анхааруулга өглөө

2026-01-05 10:31:19

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Делси Родригест анхааруулга өгсөн мэдэгдэл хийлээ.

Доанльд Трампын хэлснээр, хэрэв Родригес “зохисгүй алхам хийвэл” Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогоос ч илүү хүнд үр дагаварт хүрч болзошгүй гэжээ.

Мөн Трамп Америкийн хөндлөнгийн оролцооны байж болзошгүй бусад улс орнуудыг үгүйсгээгүй бөгөөд “Америкт Гренланд хэрэгтэй, энэ бол тодорхой” гэж онцолжээ.

Өмнө нь нэгдүгээр сарын 3-ны үүрээр АНУ Венесуэлийн нийслэл Каракас хотод өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж, ерөнхийлөгч Мадуро болон түүний гэргийг баривчилж, улсаас нь гаргасан гэж мэдээлсэн. Энэхүү үйлдлийг Венесуэл, Колумб, Куба, Орос зэрэг олон улс эрс буруушаасан байна.


Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригест анхааруулга өглөө  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй