Шууд Chart

АНУ: Зэвсгийн наймааны хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйг баривчилжээ

2026-04-20 11:22:31

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын олон улсын нисэх буудалд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой (орон нутгийн цагаар) 44 настай эмэгтэйг Иранаас Судан руу зэвсэг нийлүүлэх хууль бус хэлцэлд оролцсон хэрэгт сэжиглэн баривчилсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

АНУ-ын Холбооны прокуроруудын мэдээлснээр, уг этгээд дрон, бөмбөг, тэсрэх хэрэгслийн гал хамгаалагч болон их хэмжээний сум зэрэг зэвсгийн наймааг зуучилсан байж болзошгүй бөгөөд эдгээрийг Суданы зэвсэгт хүчинд нийлүүлэх хэлцэлд оролцсон гэж үзэж байна.

Мөрдөн шалгах баримтад дурдсанаар, сэжигтэн Оман улсад бүртгэлтэй компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулж, 2025 онд зэвсгийн хэлцлүүдтэй холбоотойгоор олон сая ам.долларын гүйлгээ хийсэн байж болзошгүй аж.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, уг хэрэгт буруутай нь тогтоогдвол 20 хүртэл жилийн хорих ял сонсох боломжтой бөгөөд шүүх хурал ойрын хугацаанд Лос-Анжелес хотод болохоор товлогджээ.


АНУ: Зэвсгийн наймааны хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйг баривчилжээ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй