Шууд Chart

2025 оны ургацаас 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

2026-04-21 13:38:38

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор гурилын үйлдвэр болон "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-д нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 80.0 мянган төгрөг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан хүнсний ногооны 1 тонн тутамд 100.0 мянган төгрөгөөр тус тус тооцон мөнгөн урамшууллыг олгож байна.

2026 оны 3 дугаар сарын байдлаар 2025 оны ургацаас давхардсан тоогоор нийт 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Ангилбал үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 405 тариаланчийн стандартын шаардлага хангасан 154.6 мянган тонн хүнсний улаанбуудайд 12.3 тэрбум төгрөг, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 572 иргэн, аж ахуйн нэгжид зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан 4.8 мянган тонн хүнсний ногоонд 4.8 тэрбум төгрөгийг урамшууллыг олгоод байна.


2025 оны ургацаас 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй