Шууд Chart

Төрийн үйлчилгээний API-г хувийн хэвшилд нээнэ

2026-04-21 12:39:55

Өнгөрсөн хугацаанд e-Mongolia системээр төрийн 89 байгууллагын 1,269 төрлийн үйлчилгээг 100 гаруй сая удаа хүргэжээ. Өнөөдөр насанд хүрсэн иргэдийн 80 хувь нь энэхүү системийг ашиглаж байна. Цаашид төрийн үйлчилгээний нэгдсэн системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэлсэн талаар албаныхан мэдээллээ.

Ингэснээр, 

-Мэдээлэл технологийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог бий болгосноор төр илүү цомхон, ухаалаг, үр ашигтай болно.

-Хувийн хэвшил өрсөлдөх чадвартай, инновацтай, экспортын боломжтой болно.

-Иргэн хялбар, ойлгомжтой үйлчилгээг олон сувгаар авдаг болох юм.

Монгол Улс цахим засаглалын салбарт зөвхөн туршлага судлагч биш, тодорхой хэмжээнд туршлага бүтээж буй орон болсон талаар Ерөнхий сайд Н.Учрал онцолсон байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд e-Mongolia системээр төрийн 89 байгууллагын 1269 төрлийн үйлчилгээг 100 гаруй сая удаа үзүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар насанд хүрсэн иргэдийн 80 хувь нь уг системийг ашиглаж байгааг дурджээ.

Мөн НҮБ-ын 2024 оны “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 46 дугаарт бичигдэж, 2022 оноос хойш 28 байр урагшилсныг онцолсон байна. Энэ нь Монгол Улс олон улсын үнэлгээнд ахиц гаргаж чадсаныг харуулж буйг тэрбээр тэмдэглэжээ.

Түүнчлэн e-Mongolia платформ 2023 онд “Open Government Partnership”-ийн шагналын хөтөлбөрт хүндэт үнэлгээ хүртсэн нь тус системийн хөгжлийг олон улсад хүлээн зөвшөөрсний илрэл болсон байна.


Төрийн үйлчилгээний API-г хувийн хэвшилд нээнэ  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй