Шууд Chart

Иргэд, олон нийтийн ауюлгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах хяналт шалгалт үргэлжилж байна

2026-06-16 15:46:35

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 10 дугаар албан даалгавар , Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 2026 оны 3 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулах тухай” А/854 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтаар барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилт, гал түймрийн эрсдэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлт, нийтийн эзэмшлийн гудамж талбай, инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулна.

Мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газрын нэгдсэн удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллага, олбололтод өртөж эзэнгүй орхигдсон газрууд аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж байгаа юм. 

Энэ хүрээнд 17 байгууллагад үзлэг, хяналт шалгалтыг хийж, 32 зөрчил илрүүлэн, 12-ыг газар дээр нь арилгуулж, байцаагчийн албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. гэж Нийслэийн онцгой байдлын газраас мэдээллээ.


Иргэд, олон нийтийн ауюлгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах хяналт шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй