Вьетнамын нийслэл Ханой хот 2021 онд анхны метроны шугам болох Кат Линь-Ха Донг чиглэлийг ашиглалтад орсноос хойш нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо тогтмол өссөөр байна.
Метро нээгдсэнээр өмнө нь мотоцикл болон хувийн автомашинаар зорчдог байсан олон иргэн нийтийн тээврийг сонгох болсон бөгөөд хамгийн ачаалалтай коридоруудын нэг болох Кат Линь-Ха Донг чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц багассан байна.
Ханой хот нь ойрын жилүүдэд метроны шинэ шугамуудыг үе шаттайгаар барьж, автобусны сүлжээ болон нийтийн тээврийн уялдаа холбоог сайжруулах бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Метро нь зөвхөн шинэ тээврийн хэрэгсэл бус, харин хотын хөгжлийг өөрчилж, иргэдийг хувийн автомашинаас нийтийн тээвэрт шилжүүлэх хамгийн үр дүнтэй шийдлүүдийн нэг хэвээр байна гэж Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
| Вьетнамын Ханой хотод метро ашиглалтад орсноор гол замын түгжрэл буурчээ | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.