Шууд Chart

Чип үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөж, Солонгосын зах зээл сэргэв

2026-07-31 10:00:30

Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох Коспи индекс баасан гарагийн арилжааны эхэнд 13 хувиас дээш өсөж, долоо хоногийн эхээр технологийн хувьцааны огцом уналтаас үүдсэн алдагдлаа нөхөх хандлага ажиглагдлаа.

Өсөлтийг хиймэл оюун ухааны салбартай холбоотой чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш тэргүүлжээ. Самсунг Электроникс компанийн хувьцаа 22.5 хувиар, санах ойн чип үйлдвэрлэгч Эс Кэй Хайникс компанийн хувьцаа 27.7 хувиар өссөн байна.

Энэ долоо хоногийн эхээр хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын хэт халалт, БНХАУ-ын чип үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж буйтай холбоотой болгоомжлолын улмаас Коспи индекс хоёр өдөр дараалан 16 гаруй хувиар унасан юм.

Японы Никкей 225 индекс мөн 5.2 хувиар өссөн бөгөөд СофтБанк Групп-ийн хувьцаа 15.1 хувь, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Токио Электрон компанийн хувьцаа 10.1 хувиар нэмэгджээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын хөрөнгийн зах зээл өмнөх өдрийн арилжаагаар өсөлттэй хаагдсан байна. S&P 500 индекс 1.7 хувь, Доу Жонсын аж үйлдвэрийн дундаж индекс 1.2 хувь, Насдак индекс 2.8 хувиар өссөн бол олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны үнэ 1.1 хувиар буурч, нэг торх нь 85.92 ам.долларт хүрчээ.


Чип үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөж, Солонгосын зах зээл сэргэв  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй