Шууд Chart

Экспорт буурах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна

2013-09-27 11:46:20

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн хоёр дах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих, татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргахыг бид дэмжиж байгаа. Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Мөн гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг энэ хуулийн хүрээнд хамруулахаар ярьж байгаа. Монгол орны эдийн засаг бүхэлдээ уул уурхайн импортоос хэт хамааралтай учраас зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ унахаар л экспортын хэмжээ буурах эрсдэл үүсч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна” байна хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Экспорт буурах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй