Шууд Chart

Ангараг гарагийг судлах төхөөрөмж дэлхийгээс амжилттай хөөрлөө

2016-03-15 13:08:15

Ангараг гаригт судалгаа хийхээр Европын сансар судлалын агентлаг, Оросын холбооны сансрын Роскосмос агентлаг хамтран бүтээсэн “ЭксоМарс” төхөөрөмж бүхий “Протон-М” пуужин Казакстаны Байконур дахь сансрын буудлаас амжилттай хөөрчээ. “ЭксоМарс” төхөөрөмж улаан нүдэн гарагийн агаар мандал дахь метан болон бусад хийг судлахаас гадна гарагийн гадарга дээр судалгааны багаж буулгах юм.

Өчигдөр “ЭксоМарс”-ыг сансарт хөөргөсний дараа судалгааны багийнхан төхөөрөмжөөс дохио хүлээн авсан байна. Энэ нь хөөрөх явцад  “ЭксоМарс”-д ямар нэг эвдрэл гэмтэл гараагүй, төхөөрөмжийн ажиллагаа хэвийн байгааг илтгэж байгаа юм. Төхөөрөмжийг тээвэрлэж яваа пуужин 500 сая км замыг 7 сарын хугацаанд туулж, Ангараг гарагт хүрэх юм байна. Үүний дараа “ЭксоМарс” улаан нүдэн гарагт судалгаа явуулахад тохиромжтой байршлыг олоход дахин 1 жил орчим хугацаа зарцуулах юм.

Эдгээр хугацааг тооцоолж үзвэл Орос, Европын судалгааны багийн илгээсэн төхөөрөмж Ангараг гарагийг 2017 оны сүүл үеэс эхлэн судлах юм байна. Энэ судалгаа улаан нүдэн гарагт амьдрал бий эсэхийг тогтоох зорилгоор сүүлийн 40 гаруй жилийн дотор хийж байгаа анхны судалгаа гэдгээрээ сансар судлалын салбарт томоохон ач холбогдолтойд тооцогдож байна. “ЭксоМарс” төхөөрөмж нь Ангараг гарагийн агаар мандалд агуулагдаж байгаа хамгийн жижиг бүрдэл хэсгийг ч тун өндөр нарийвчлалтайгаар мэдрэх хүчин чадалтай юм. Энэ чадвараараа “ЭксоМарс” улаан нүдэн гарагийн агаар мандалд агуулагдаж байгаа метаны хийг голлон судлах юм байна.

Ангараг гарагийн эрс тэс уур амьсгалыг харгалзан үзвэл тус гаригийн агаар мандал дахь метаны хий хэдхэн зуун жилийн дотор үгүй болсон байх ёстой. Гэсэн хэдий ч улаан нүдэн гарагийн агаар мандлын сая хуваасны 1-д метаны хий өнөөг хүртэл агуулагдсаар байгаагийн учир шалтгааныг “ЭксоМарс төхөөрөмж тогтоохоор ажиллах юм.

Эрдэмтэд үүний цаад шалтгааныг Ангараг гараг дээр геологийн, бүр цаашилбал биологийн үйл явц явагдаж байж магадгүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ангараг гарагийг судлах төхөөрөмж дэлхийгээс амжилттай хөөрлөө  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-03-16 19:30
Tsagt 500km uu dongoz uu
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2016-03-15 18:57
tsagt 500 say km. Yu bilee l gej bodlooshdee hehehe
119.40.100.xxx [119.40.100.xxx] 2016-03-15 17:10
hehe. цагт 500 сая км
216.123.206.xxx [216.123.206.xxx] 2016-03-15 14:43
...цагт 500 сая км хурдтайгаар гэнэ үү? Үндэсний ТВ ийм муу редакторуудтай болчихсон юм уу... Гэрлийн хурдаас хэдэн зуун дахин хурдыг нээж олсон Сэтгүүлчид Физикийн салбарын Нобелийн шагнал өгөх ёстой юм байна даа...

Бидэнтэй нэгдээрэй