Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.
Баганаар орчмоор үүлэрхэг. Их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор үүлэрхэг. Их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна. 2025.11.07-ны 07:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 23 чиглэлд 39 тээврийн хэрэгслээр 875 зорчигч зорчиж байна.
Баянхонгор, Өвөрхангай, Архангай,Хөвсгөл,Орхон,Төв аймгуудын нутгийн зарим хэсгээр цас их хэмжээгээр орж халтиргаа гулгаа үүссэн байна. Орхон,Төв, Дундговь аймгуудын нутгаар цас орж байна. Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн байна. Иргэд та бүхэн хол замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлаа харж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаарай.
| Улаанбаатар хот орчмоор цас орж, шуурна | ||
| Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.