Шууд Chart

“Малчдын мах худалдаалах төв” хувийн лабораторитой болно

2025-11-06 13:57:29

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд  өвлийн идэшний бэлтгэж эхэлдэг.  Өмнө нь ченж болон худалдааны төвөөс махаа худалдаж авдаг байсан. Харин энэ жилээс эхэлж  малчид өөрсдөө “Малчдын мах худалдаалах цэг” -үүд бий болж, иргэд малаа хямд үнээр худалдан авах боломж бий болж байгаа билээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр байрлах “Малчдын мах худалдаалах цэг”-т мах ямар үнэ ханштай худалдаалагдаж байгаа талаар  суравжиллаа.  Тус мах худалдаалдаг цэгт очиход иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байв.

 Малчдаас сарын түрээс авдаггүй

Малчдын мах худалдаалах төвийн гүйцэтгэх захирал Түвшинжаргалаас хөдөө орон нутгаас ажилчид хэр их ирж  махаа худалдан борлуулж байгаа талаар тодрууллаа.Тэрбээр малчдын мах худалдаалах цэг 2025 оны 10 дугаар сарын 9-нд нээгдсэн. Бидний зорилго нь малчид махаа ченжүүдэд хямд үнээр өгч, махыг өндөр үнээр  худалдахгүй байх тал дээр анхаарч  байгаа. 

Малчид  махаа ард иргэдэд зах зээлийн ханшнаас арай хямд үнээр худалдан борлуулж байна. Одоо бидний анхаарах зүйл бол үүсэл, ирж байгаа хаяг нь тодорхой, ариун цэвэр гэдэг зүйлийг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа. Манайхаас тавьж байгаа хяналтын дагуу малчид өөрсдөө гарал үүслийн бичгээ авчирч, малын эмчид үзүүлдэг. Удахгүй манайд өөрсдийн гэсэн хувийн лаборатори ашиглалтад орно. Ингэснээр бид өдөр бүр ирж байгаа махаа шинжилгээнд хамруулах боломжтой болно. Манай худалдааны төвөөр өдөрт дунджаар 200–300 хүн ирж үйлчлүүлдэг.

Харин хөдөө орон нутгаас  махаа  худалдан борлуулахаар 30–80 орчим хүмүүс ирж байдаг. Эдгээр ирж  байгаа хүмүүс манай төв дээр малынхаа махыг худалдан борлуулчихаад буцдаг.  Малчдын мах худалдаалах цэгээс ченжүүд мах авах ямар ч боломжгүй. Учир нь бидний тогтоосон үнэ өмнө ченжүүдийн малчдаас авдаг байсан ханшаас  өөр байгаа. Иймээс махны ченжүүд ирж авах боломжгүй.

Бид махны үнийг тогтоохдоо бусад худалдааны төвүүдээс судалгаа хийж, малчдаас асууж, мэдээлэл цуглуулсны үндэслэж, дундаж үнийг тогтоосон. Энэ үнэ нь малчдад ч асуудалгүй, ард иргэдэд ч асуудалгүй гэж үзэж байгаа. Бид малчдаас сарын түрээс авдаггүй. Харин нэг үхрийн махнаас 50.000 төгрөг гэж тооцож авдаг. Энэ мөнгөөр хэрэглэж  байгаа лангуу, ариун цэврийн өрөө, автомашины зогсоол, амралтын байр, объектын түрээс зэрэг зүйлд зарцуулагддаг”гэв.

Энэ худалдааны төвд  махны үнэ махныхаа төрлөөс нь хамаарч өөр өөр үнэтэй  байлаа. Тухайлбал,

  • Үхрийн мах 200 доош кг – 14,000 төгрөгийн үнэтэй.  Харин 200 кг дээш үхрийн мах  15,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.  
  • Хонины мах  20 доош кг  – 11,000 төгрөгийн үнэтэй. Харин 20 дээш кг мах 12,000 төгрөгийн үнэ байна.
  • Адууны мах  – 10,500 төгрөгийн үнэтэй байсан  бол  ямааны мах 10,500 төгрөгийн үнэтэй  худалдаалж байгаа аж.
  • Ингээд махаа худалдан борлуулж байгаа иргэдийн байр суурийг авлаа.
  • Малчдын гар дээрээс мах худалдан авч байгаа иргэд сэтгэл хангуулан байна

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Л.Мөнхжаргал: Манайх өмнө нь махаа  ченжид худалдаалдаг байсан. Одоо өөрсдийнхөө гар дээрээс иргэдэд худалдан борлуулж байна. Энэ нь  бидэнд илүү ашигтай байна. Иргэдийн худалдан авалт ч сайн байна. Амралтын өдрүүдэд бусад өдрийг бодвол харьцангуй олон хүн ирж үйлчлүүлдэг.

Булган аймгийн Рашаант сумын малчин Д.Урнаа: Би хорь гаруй үхрийн махтайирсэн. Мах одоо бараг дуусч байна. Иргэдийн худалдан авалт их байна. Манайх долоон хоногтоо нэг ирж махынхаа махыг худалдан оруулж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Б.Тогосбаяр: “Таван үхрийн махтай ирсэн. Миний хувьд энэ арга хэмжээ маш тааламжтай байна. Өмнө нь ченжүүд, хятадуудад хямд үнээр өгдөг байсан. Махны ченжүүдэд махаа  өгөхөөр өөхийг нь тасалж хорогдол тооцдог. Одоо бол өөрсдийнхөө гар дээрээ зах зээлийн үнээс арай хямд үнэхээр худалдан борлуулж байна. Энэ бид нарт ашигтай, худалан авч иргэдэд гэсэн боломжтой байгаа.

Малчдын гар дээрээс мах худалдан авч байгаа иргэдийн хувьд сэтгэл хангуулан байгаа хэлж байв

Тэдний нэг бол Ж.Бор юм. Тэрбээр би өөрөө тэтгэврийн хүн. Одоо нийгэм ямар байгаа билээ. Ард иргэдийн амьдрал ямар байгааг надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Энэ махны худалдааны төвийг ард иргэдэд зориулсан нээж байна нь  цаг үеэ олсон зөв шийдвэр юм. Өглөө эрт ирсэн ч, өдөр ирсэн ч шинэ, чанартай мах  худалдан авах боломжтой.  Энэ мах худалдааны төвийг бүх дүүрэг бүрт бий болгох хэрэгтэй. Тэгвэл хотын бүх иргэдэд хямд үнээр чанартай мах худалдах боломжтой болно гэдгийг онцлон хэлсэн юм.

Э.Сэлэнгэ


“Малчдын мах худалдаалах төв” хувийн лабораторитой болно  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй