Шууд Chart

"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ

2025-11-07 13:35:36

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо болон Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын нийт 158 га газрыг чөлөөлөн 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг хотыг “Сэлбэ хот орон сууцжуулах” буюу “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барьж буй.

Нийт 2206 нэгж талбарт газар чөлөөлөлт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1855 нэгж талбар чөлөөлөгдсөн нь 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, тус талбайн цэвэрлэгээ буулгалтын ажил 61 хувьтай байна.

Төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тодруулбал, Багц 1 болон Багц 2-ын бэлтгэл ажил 98 гаруй хувь, суурь ухмалын ажил 90 гаруй хувь, суурь цутгалтын ажил 80 орчим хувьтай хийгджээ. Үүнээс гадна Багц 1-ийн зоорийн давхрын арматурчлал 19 хувь, Багц 2-ын зоорийн давхрын арматурчлал 66 орчим хувь, 1-р давхрын арматурчлал 22 орчим хувьтай хийгдэж, барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Багц 3-ын барилга угсралтын ажил эхлээд байна. Тухайлбал, багц 3.1-ийн бэлтгэл ажил эхэлсэн, багц 3.2-ын бэлтгэл ажил 66 хувьтай, суурь ухмалын ажил 80 хувьтай, багц 3.3-ын бэлтгэл ажил 54 хувьтай, суурь ухмалын ажил 56.8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Мөн Багц 4-ийн хүрээнд Багц 4.1-ийн бэлтгэл ажил 55 хувь, суурь ухмалын ажил 70 хувь, суурь цутгалт 69 орчим хувьтай байгаа бол Багц 4.2-ын бэлтгэл ажил 43 хувь, суурь ухмалын ажил 38 хувьтай үргэлжилж, эдгээр хоёр байршлын барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Тус дөрвөн багц бүтээн байгуулалтад орон сууц болон цэцэрлэг, сургуулийг барихаар төлөвлөсөн.

Гэр хорооллын талбайг чөлөөлж дахин төлөвлөснөөр 15600 орчим янданг буулгаж, агаарын бохирдлыг 22 хувь, замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа юм. 


"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ   
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй