Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах хүрээнд “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийг БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
Тус консорциумын судалгааны багийн төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод ирж, энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчидтай сургалт, судалгааны чиглэлд хамтран ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хотод хийгдэж буй замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа, иргэдийн асуумж судалгаануудын явцтай танилцах, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
| Улаанбаатарын замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж байна | ||
| Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.