
Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө. Хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм. Үүнд:
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа
- Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
- Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
- Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ
СОНГОГЧИЙН СУДАЛГАА, ЧИГЛЭЛ
СОНГОГЧИЙН СУДАЛГАА, ЧИГЛЭЛ
№ | Дүүрэг | Сонгогчийн тоо | Хайрцаг/чиглэлийн тоо |
1 | Баянзүрх | 995 | 118 |
2 | Сүхбаатар | 402 | 66 |
3 | Чингэлтэй | 618 | 66 |
4 | Багахангай | 26 | 2 |
5 | Налайх | 188 | 13 |
6 | Багануур | 174 | 10 |
7 | Баянгол | 81 | 35 |
8 | Хан-Уул | 488 | 72 |
9 | Сонгинохайрхан | 1006 | 108 |
Нийт | 3978 | 490 |
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа эхэллээ | ||
Үзсэн: 1673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.