Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
Лабораторийн шинжилгээгээр дараах аймаг, дүүрэг болон Бүх цэргийн наадмын сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:
- Архангай аймаг
- Баянхонгор аймаг
- Булган аймаг
- Дархан-Уул аймаг
- Дорноговь аймаг
- Дорнод аймаг
- Дундговь аймаг
- Завхан аймаг
- Орхон аймаг
- Өвөрхангай аймаг
- Сэлэнгэ аймаг
- Увс аймаг
- Хөвсгөл аймаг
- Хэнтий аймаг
- Багануур дүүрэг
- Багахангай дүүрэг
- Бүх цэргийн наадам
Ховд болон Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу гараагүй байна.
| Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.