Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хэрэгжиж буй 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Сурагчдын суралцах орчин, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тус төслийн гүйцэтгэгчээр “Люмос Максима” ХХК ажиллаж байна.
Барилгын дотор заслын ажил үргэлжилж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон тохижилтын ажлуудыг үе шаттай гүйцэтгэнэ.






| Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна | ||
| Үзсэн: 51 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.