Өвлийн спортын 22 дахь их наадам өнгөрсөн шөнө ОХУ-ын Сочи хотноо нээлтээ хийн, олмпийн бамбар дүрэлзэн аслаа. Сочи хотын 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж буй өвлийн спортын их наадамд 88 орны 2500 тамирчин 15 спортын 98 төрөлд өрсөлдөхөөр хуран цугларав. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге нар болон дэлхийн бусад улс орнуудын төрийн тэргүүнүүд, хүндэт зочид оролцлоо.
Дашрамд дурдахад, Монгол улсын еррөнхийлөгч Ц.Элбэгдорж их наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор уригдсан бөгөөд Өвлийн олимпийн ХХII наадамд монгол улсыг төлөөлж уулын цанын төрөлд Б.Бямбацогт, Ч.Отгонцэцэг нар өрсөлдөх юм.
| Сочигийн өвлийн олимп нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 3427 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.