Шууд Chart

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

2026-07-21 14:12:18

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо. Тус төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан шуурхай, найдвартай, хүртээмжтэй болгох, нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Төслийн удирдах хорооны өнөөдрийн хуралдааныг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр даргалан, Тусгай замын автобус /BRT/ төслийн менежер Т.Чинбат танилцуулга хийлээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж, төслийн трасст нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмжийг танилцууллаа.

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх Тусгай замын автобус /BRT/ төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байхаар анх төлөвлөөд байсан бол өнөөдрийн хуралдаанаар төслийн трасст нэмэлт өөрчлөлт оруулах тухай зөвлөмжийг удирдах хорооны гишүүд дэмжиж баталлаа.

 


Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй