Шууд Chart

Тулгамдаж буй асуудлаа танилцуулж хэлэлцүүлэв

2021-09-30 18:11:53

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдах “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт”-ын мэдрэлийн өвчний заалтуудтай холбоотой асуудлаар болон уналт, таталттай хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудаар ялангуяа байнга ууж хэрэглэдэг эм, тариа, дархлааны бэлдмэлүүдтэй холбоотой тайлбар, мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг ХНХЯ-наас санаачлан цахимаар зохион байгууллаа. 

Уг арга хэмжээг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар удирдан явуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, ЭМЯ-ны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын Салбар комиссын гишүүд, “Ээлтэй ертөнц”, “Эрхэм нандин сувд”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо”, “Ивээл төв” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 150 орчим хүн оролцлоо.

Уулзалтад оролцсон ТББ-ууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн зүгээс цаг үеэ олсон арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн оношилгоо, эрт илрүүлэлт, Эм бэлдмэлийн асуудал, Эмнэлгийн орчин, нөхцөл байдал, Олон улсын хамтын ажиллагаа, Эмч, эмнэлгийн ажилтан хүний нөөц, Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх боломжуудыг нийгэмд таниулах, Хөгжлийн бэрхшээл ба ковид гэсэн сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа танилцуулан хэлэлцүүлэв.

ЭМЯ-ны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлаас “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт-ын төслийн мэдрэлийн эмгэгүүдтэй холбоотой тайлбар, мэдээлэл өглөө.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас уналт, таталтын эмчилгээнд хэрэглэгддэг тодорхой тооны эм, бэлдмэл хилийн боомтод ирсэн байгааг дуулгаад, зайлшгүй шаардлагатай эм, бэлдмэлийг нэг удаагийн лицензээр оруулж ирэх боломжтойг мөн дурдав.

ЭМЯ өөрийн салбарын холбогдох талууд болон уналт, таталттай хүүхдүүдийн эцэг, эх, төрийн бус байгууллагуудын хамтарсан томоохон уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг дахин ярилцаж, шийдвэрлэх тухай мэдэгдлээ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Тулгамдаж буй асуудлаа танилцуулж хэлэлцүүлэв  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 8 цаг 34 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй