
Хүн төрөлхтөн анх 19-р зуунд бугуйн цаг гэгч цаг хугацаа хэмжигч, механизмын төхөөрөмжийг амьдрал ахуйдаа хэрэглэсээр, даруй 2 зууны нүүрийг үзээд байна. Энэ хугацаанд бидний ажил, амьдралын хэмнэлийг хувиарлан зохицуулагч үүрэгтэй бугуйн цаг анх байсан хэлбэр загвараа өөрчлөн хувьсаж, шинэчлэгдээд байгаа билээ. Ингээд 21-р зууны эхэн үе буюу өнөө цагийг бугуйн ухаалаг цагны эрин гэж нэрлээд байна. Энэ удаад спортын дасгал сургуулилтын зориулалтаар ашиглах боломжтой ухаалаг бугуйн цагийг онцолж байна. Энэ бол “Фитбит” компанийн бүтээсэн, “Айоник” бугуйн ухаалаг цаг юм.
Спортын дасгал сургуулилтын үр дүнгээ харж, хянаж, зохицуулах боломжтой энэ ухаалаг цагийг, хэрэглэгчийн дасгалжуулагч гэж ойлгож болно. “Фитбит” компанийн ерөнхий захирал Жеймс Паркийн хэлснээр, “Айоник” ухаалаг цаг бол түүний компанийн зохион бүтээсэн, хамгийн нарийн тооцоолон боловсруулсан төхөөрөмж юм аа гэж онцолсон байна. Энэ харагдаж байгаа бугуйн ухаалаг цагийг бүтээж, зах зээлд гаргахын тулд хэд хэдэн жилийг зарцуулсан.
Ингэхийн тулд Фитбит компани гурван төрлийн гарааны компанийг худалдан авсан юм байна. Айоник цаг тэжээлээ бүрэн авсан тохиолдолд 4 өдрийн турш ажиллах боломжтой батарейгаар хангагдсан. Түүнчлэн зүрхний цохилт хэмжигч төхөөрөмжтэй, Айос, Андройд болон Уиндөүс үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг ухаалаг гар утастай холбогддог. Компанийн хөгжүүлэгчдийн мэдээлснээр, зах зээлд худалдаалагдаж байгаа бусад төрлийн ухаалаг цагуудтай харьцуулахад, зүрхний цохилт мэдрэгч систем хамгийн сайн чанартай, өндөр мэдрэгчтэй , зөв заадаг болсон нь гэж онцолсон юм. Энэ зүрхний цохилт хэмжигч “Пьюр Пүлс” систем нь арьсан дээр ногоон өнгөөр гэрэлтүүлэгч мэдрэгчтэй гэжээ.
Мөн усны гүндэх 50 метр хүртэлх агаарын даралтыг тэсвэрлэх чадалтай гэжээ. Уснаас маш сайн хамгаалагдсан гэж ойлгож болно. Жи-Пи-эсийн системтэй. Хамгийн чухал онцлох нэг зүйл бол дэлгүүрээс худалдан хийхдээ ашиглах зориулалтын Эн-Эф-Си утасгүй чиптэй юм байна. Ингэснээр бугуйн ухаалаг цагаа ашиглах кофе шопоос худалдан авалт хийх ухаалаг боломжийг хэрэглэгчиддээ олгож өгч байгаа юм.
Зах зээлд 300 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бол тусгай зориулалтын утасгүйгээр ажилладаг “Флаяэр” чихэвч нь 139 ам.долларын үнэтэй юм байна.
Fitbit компанийн бүтээсэн фитнес зориулалтын бугуйн ухаалаг цаг “Ionic” 300 ам долларын үнэтэй | ||
Үзсэн: 2001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.