
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01-р сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад багтсан “Олон Улсын Зочид буудал” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр нийтэд мэдээлэл өгсөн.
Уг төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор хувийн хэвшлээс төслийн саналыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгааг холбогдох маягтын дагуу монгол хэл дээр хүлээн авна.
Санал гаргагч нь тус журмын 5 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулан ирүүлж болно.
Байршил: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Нийслэлийн төр захиргааны 1 дүгээр байр”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт заал”.
Материалыг 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 5 давхар, 514 тоот
Утас: 976 70110071
Цахим хаяг: ppp@ulaanbaatar.mn
Шаардлагатай нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Олон Улсын Зочид буудал” төсөлд хамтран ажиллахыг урьж байна | ||
Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.