Шууд Chart

ЗГ: Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

2025-07-03 07:07:46

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 2-нд болж, Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид нэгтгэн өөрчлөн зохион байгууллаа.

“Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК, Мянгадын нарны цахилгаан станцыг нэгтгэн “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем"-ийн түгээх сүлжээний салбаруудыг нэгтгэн “Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Тайшир-Гуулингийн усан цахилгаан станц” ХХК, “Богдын голын усан цахилгаан станц” ХХК, “Тосонцэнгэлийн усан цахилгаан станц” ХХК, Сэрвэний нарны цахилгаан станц, Мөрөнгийн нарны цахилгаан станц, Борхын нарны цахилгаан станц, Хүнгүй-Галуутайн усан цахилгаан станцыг нэгтгэн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-ийг тус тус байгууллаа. Ингэснээр бие даасан есөн компани, тэдний найман салбарыг нэгтгэн дөрвөн компани болж байна. 


ЗГ: Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй